Монгол түүхий эдээр хийсэн цэвэр байгалийн гаралтай, органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг LHAMOUR брэнд Forbes сэтгүүлээс гаргадаг “FORBES ASIA 100” жагсаалтад багтсан баяр мэдээг дуулгая. Ийнхүү LHAMOUR брэнд Ази Номхон далайн томоохон компаниуд болон гарааны бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаад буй энэхүү жагсаалтад багтсан Монголын цорын ганц компани боллоо.
17 улс, нутаг дэвсгэрийг төлөөлсөн уг шилдэг жагсаалтад биотехнологи, эрүүл мэнд, цахим худалдаа, жижиглэн худалдаа, хоол хүнс, зочломтгой байдал, боловсролыг харгалзан үзсэн байна. Тодруулбал, Энэтхэг, Сингапур дахь идэвхтэй гарааны бүлгийн 19-22 компанийн бүтээгдэхүүн шалгарсан бол Хонконгийн 10, Индонез найм, олон улсад орлого, санхүүжилтээрээ дээд хэмжээнээс хэдийнээ давсан БНХАУ-аас ердөө дөрөвхөн бизнес эрхлэгч энэхүү жагсаалтад багтжээ.
"Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д.Хуланг "Арьсны тууралт гарсны дараа өөрийн байгалийн арьс арчилгааны брэндийг үүсгэн байгуулж, өдгөө сарлагийн сүү зэрэг дотоодын олон төрлийн орц найрлагыг ашиглан 40 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хог хаягдалгүй ажилладаг энэ компани бүтээгдэхүүнээ Монгол дахь их дэлгүүрүүдэд зардаг бөгөөд дэлхий даяар борлуулагч, борлуулалтын цэгүүдтэй” гэж онцолжээ.