2000 жилийн тэртээ эртний Ромд хүмүүс зугаацахын тулд морин уралдаан болон бусад элдэв янзын спортын төрлүүдэд бооцоо тавьж эхэлсэн гэж судлаачид үздэг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл спорт бооцооны систем оргилдоо хүртлээ хөгжжээ. Зөвхөн АНУ-д л гэхэд жилд дунджаар 50 орчим тэрбум америк доллар спорт бооцооны зах зээлд эргэлддэг гэсэн судалгаа гарсан байна.
Спорт бооцоо буюу Bet нь цар тахлын үеэр улам цэцэглэж байгаа бөгөөд пандемикийн үеэр зах зээл нь даруй хоёр дахин тэлсэн гэдгийг судлаачид онцолжээ.
Bet нь АНУ, Их Британи зэрэг бусад хуулиар зөвшөөрсөн орнуудад албан ёсоор зөвшөөрөл авч түүнээсээ татвар төлж зах зээлээ хяналтанд байлгадаг. Харин энэ төрлийн хуулийн орчин байхгүй улс орнуудад ямар ч хяналт тавих боломж байдаггүй байна. АНУ-д спорт бооцооны системт тавигдах хяналт маш чанга бөгөөд татвар нь муж мужаасаа хамаараад ойролцоогоор 7-10 хувь байдаг. Супер бовл буюу АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр л гэхэд 6 орчим тэрбум америк доллар эргэлддэг байна.
Эх сурвалж: Sportsbettingdime.com