Талибан хөдөлгөөнийхөн 2001 оноос хойш хамгийн том газар нутгийг эзлээд байна. Тодруулбал, тэд ням гарагт хойд нутгийн томоохон хот болох Кундузаас гадна Сари-Пуль, Талокан хотыг хяналтдаа оруулжээ. Ингээд сүүлийн хоёр сарын хугацаанд босогчид таван нийслэлийг эзлээд байгаа бөгөөд хамгийн том газарзүйн хувьд ашигтай нь Кундуз болж байна. “Талибан” хөдөлгөөнийхөн Засгийн газартай гал зогсоох хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдэл хийжээ. Мөн Афганистаны хэрэгт хөндлөнгөөс дахиж оролцохгүй байхыг АНУ-д анхааруулсан байна.
Афганистанд 20 жил цэргийн ажиллагаа явуулсан АНУ тэргүүтэй барууны улсууд тус улсаас цэргүүдээ гаргаж эхэлснээс хойш нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Афганистаны Засгийн газрын зүгээс, цэргүүд томоохон хотуудаа эргүүлэн авахын төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байна.
Эх сурвалж: Aljazeera.com