Apple компаний утаснууд болон таблетуудад суурьлагдах систем нь хүүхдийг болзошгүй хүчирхийллээс сэргийлэх юм байна. Энэ ухаалаг технологи нь таны хүүхдийг интернэт орчинд аялж байхад насанд хүрэгчдийн фото, видео үзүүлэхгүй байх мөн танихгүй хүнтэй чатлуулахгүй байх арга хэмжээг авна. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэж түүнийгээ дагаад дээрх асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай болоод байгааг АНУ-ын сенат онцолж байсан. 2021 он гарсаар ухаалаг утсаар дамжуулж хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн судалгааг гаргасан бөгөөд нийт ухаалаг утас хэрэглэдэг хүүхдүүдийн 35-40 хувь ямар нэгэнд байдлаар хүчирхийлэлд өртдөг гэжээ.
Өнгөрсөн 2020 онд Apple компани АНУ-ын хүчирхийллийн эсрэг үндэсний хороотой хамтран өөрсдийн Appstore-с 39000 апплекшн устгасан байна. Эдгээрийн дийлэнхийг хүчирхийллийг сурталчилсан тоглоом эзэлж байжээ.
Apple -ийн мэдээлснээр хүчирхийллийн эсрэг систем нь хувь хүний өөрийн хүсэлтээр утас болон таблетууд дээр суух бөгөөд тус компаний албан ёсны цахим хуудсанд хандахад хангалттай юм. CSAM гэж нэрлэгдэж байгаа энэ технелогийг хоёр үндсэн чиглэлээр хөгжүүлж байгаа юм байна. Тодруулбал CSAM төслийн хүрээнд тус компани АНУ-ын засгийн газартай хамтран хүүхдийн хүчирхийллийг буруулах судалгааны томоохон ажлыг мөн эхлүүлжээ.
Эх сурвалж: bbc.com