Биткойн өнөө өглөө буюу наймдугаар сарын 10-нд энэ сарын хамгийн дээд хэмжээндээ хүрч нэг бүрийн үнэ нь 50,000 доллар боллоо. Өнгөрөгч саруудад бараг 50 хувийн уналт үзүүлээд байсан биткойны ханш ийнхүү сэргэж байгаа нь олон хөрөнгө оруулагч крипто сонирхогчдын магнайг тэнийлгээд байна. Сүүлийн долоо хоногт л гэхэд 17 хувийн өсөлт үзүүлээд байсан юм. Энэ өсөлтийг дагаж, XRP болон Ethereum нар 6-7 хувь нэмэгдсэн юм.
Харин АНУ -ын Сенат криптовалют хүлээн авагчдын орлогод тавих хяналтаа чангатгах зорилгоор хэд хэдэн хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа билээ. АНУ -ын сенаторууд Синтия Луммис, Пат Туми нар криптовалютаас нэмэлт татвар авахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийн талаар Ардчилсан нам, Бүгд найрамдахчууд болон Сангийн яамны хооронд буулт хийсэн болохыг мэдэгдэв. Энэ нэмэлт өөрчлөлтийн төсөлд нь дижитал хөрөнгийн салбарт хэн "брокер" гэж тооцогдохыг тодорхой заасан бөгөөд тэд дэлгэрэнгүй тайлан гаргаж, холбогдох зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн баталгаажуулагч, зангилааны оператор, програм хангамж хөгжүүлэгчид орлогын татвараас чөлөөлөгдөх боломжтой болжээ.
Эх сурвалж: bloomberg.com