2021 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсыннийт хүн амын 61.4 хувь, 12 ба түүнээс дээш насны хүн амын 84.6 хувь нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас 69.5 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ–ын VeroСell вакцин хийлгэсэн байна.
График 1: КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамрагдалт, төрлөөр, дүнд эзлэх хувиар
КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын 42.6 хувь нь аль нэг төрлийн вакцины нэгдүгээр болон бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ. Тодруулбал, өвчилсөн иргэдийн
- 13.1 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсаны дараа,
- 29.5 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.
Харин өвчилсөн иргэдийн 57.4 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байжээ.
График 2: КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын бүтэц, вакцинд хамрагдсан байдлаар, дүнд эзлэх хувиар
Covisheild (БНЭУ) вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн 8.7 хувь нь КОВИД-19 халдвараар өвчилсөн нь бусад вакцинтай харьцуулахад хамгийн өндөр байна. Харин манай улсын хүн амын ихэнх хувь нь БНХАУ-ын VeroCell вакцинд хамрагдсан бөгөөд 2.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ.
График 3: КОВИД-19 халдварын эсрэг бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн иргэдийн эзлэх хувь, вакцины төрлөөр
КОВИД-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш өвчилсөн иргэдийг вакцинд хамрагдсан өдрөөс хойш халдвар авсан хоногоор авч үзэхэд 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд дийлэнх хувийг эзэлжээ. Тодруулбал,
- AstraZeneca вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд хамгийн өндөр буюу 81.7 хувийг
- Covishield 80.8 хувь,
- Спутник 71.4 хувь байна.
VeroCell вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 15.9 хувь нь 14 хүртлэх хоногт, 16.9 хувь нь 15-30 хоногийн дотор өвчилсөн. Pfizer вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 36.7 хувь нь 14 хоногийн дотор өвчилжээ.
График 4: КОВИД-19-ийн эсрэг бүрэн тун вакцинд хамрагдсаны дараа өвчилсөн иргэдийн мэдээллийг вакцины төрөл, өвчилсөн хугацааг харвал,
12-24 нас болон 70-аас дээш насныхны талаас илүү хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 45 хоногийн дотор халдвар авсан бол 25-69 насны иргэдийн талаас илүү хувь нь 45-аас дээш хоногийн дараа өвчилсөн байна. Тухайлбал, 11-19 настай хүүхдүүдийн 22.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дотор, 18.2 хувь нь 15-30 хоногт, 22.1 хувь нь 31-45 хоногт халдвар авсан бол 80-84 настай иргэдийн 15.8 хувь нь 14 хоногийн дотор, 23.9 хувь нь 15-30 хоногт, 24.6 хувь нь 31-45 хоногийн дотор халдвар авчээ.
Тэгвэл 55-64 настай иргэдийн 54 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 45-аас дээш хоногийн дараа халдвар авсан байна.
График 5: КОВИД-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн иргэдийг насны бүлгээр ангилбал,
КОВИД-19-ийн халдвараар нас барсан иргэдийн дийлэнх буюу 52.5 хувь нь вакцинд хамрагдаагүй, 24.2 хувь нь бүрэн тунд, 23.3 хувь нь 1 дүгээр тунд хамрагдсан байжээ.
График 6: КОВИД-19-ийн халдвараар нас барсан хүн, вакцинд хамрагдсан байдал,
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв