ОХУ-ын Москва хотноо наймдугаар сарын 6-8-нд зохион байгуулсан морин спортын ДАШТ-д Монголын баг, тамирчид амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ. Энэ удаагийн тэмцээнд гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй баг ДАШТ-д оролцсон юм. Шүүгчдийн зүгээс Монголчуудын ур чадварыг үнэлж, Улаан талбайд долоо хоног тоглолт хийхээр болсон тухай Монголын баг, тамирчдын багш, дасгалжуулагч Д.Ариунболд цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэмцээний тэргүүн байранд ОХУ, дэд байранд Беларусь улсын баг шалгарчээ.
Тэмцээний талаар Монголын багийн дасгалжуулагчаас Д.Ариунболд "ОХУ-ын нийслэл Москва хотод жил бүр "Джигиты" буюу Морьтны ДАШТ-ийг зохион байгуулдаг. Тэмцээнд Герман, Англи, Франц, Голланд зэрэг дэлхийн олон улсын тамирчид өрсөлддөг. Монгол Улсын баг 2019 онд анх удаа очиж, хүрэл, мөнгөн медаль хүртсэн. Энэ жил даагаа нэхэх гээд эмэгтэй, эрэгтэй хоёр багийн зургаан тамирчинтай амжилттай оролцлоо" гэв.
Энэ удаагийн эрэгтэй багт:
- А.Даваажаргал,
- Э.Билгүүн,
- О.Отгонбаатар
Эмэгтэй багт
- О.Уугантуяа,
- Э.Гантүлхүүр,
- Д.Ангирмаа нар оролцлоо.