Израиль Палестины маргааны гол бай болсон Газын зурваст ахлах сургуулийн сурагчид төгсөлтийн шалгалт өгч байна. Ойролцоогоор 83 мянган сурагч энэ жил төгсөж байгаа юм. Тэд элсэлтийн шалгалтаа сайн өгч сайн их дээд сургууль сурах зорилготой. Хэрвээ тэд элсэлтийн шалгалтын оноогоо 97 хувиас дээш өгөх юм бол өөрийн хүссэн их дээд сургуульдаа сонгон суралцах боломжтой болдог юм байна.
18 настай Ахмед Нусайр өөрийн гэрийн зочны өрөөнд элсэлтийн шалгалтын дүнгээ хүлээн сууна.
Газын зурваст яг одоогийн байдлаар ширүүн мөргөлдөөн 11 дэх өдрөө үргэлжилж байна. Сүүлийн 10 хоногт энэ бүс нутагт ойролцоогоор 260 энгийн иргэн бөмбөгдөлт болон буудалцаанаас болж амь насаа алджээ. Мөн 2000 гаруй айл өрх орон гэргүй болсон байна. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд пуужингийн дэлбэрэлтэд шалгалтаа өгөх гэж байсан гурван сурагч амь насаа алджээ.
Мона гэрийнхээ үүдэнд суун шалгалтандаа бэлдэж байна
Газа хотод сурдаг сурагчдын 70 хувь нь элсэлтийн шалгалтандаа хангалттай дүн авдаг гэсэн тооцоо байгаа. Үүнээс 50 орчим хувь нь их дээд сургуульд ордог аж. Эдгээр хүүхдүүдийн хамгийн гол зорилго нь шалгалтандаа онц дүн авч гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг олж авах байдаг гэнэ. Одоогийн байдлаар Зөвхөн Палестин хүүхдүүдэд зориулсан олон тэтгэлэг байгаагаас хамгийн алдартай нь Оксфордын тэтгэлэг байдаг.
Мона болон Ахмед нар шалгалтандаа тэнцсэн мэдээг сонсон баярлаж байгаа нь
Тус бүс нутгаас жилд ойролцоогоор 75 орчим хүүхэд олон улсын тэтгэлэг авч чаддаг. Сүүлийн 10 жилд Палестинаас тэтгэлэг авч олон улсад суралцаж байгаа хүүхдүүдээс эх орондоо эргэж ирсэн тохиолдол байхгүй талаар Аljazeera.com мэдээллээ.