Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимп 2011 онд тус улсад аймшигт газар хөдлөлт цунами болсноос хойш зохион байгуулж байгаа хамгийн том олон улсын спортын арга хэмжээ юм байна. Нийтдээ 41 спортын төрлийн 339 арга хэмжээнд 110 мянган тамирчин оролцжээ. Үүнээс нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчид нийт 113 медалтайгаар хүснэгтийг тэргүүлсэн бол тэдний араас БНХАУ-ын тамирчид бичигдлээ. Харин зохион байгуулагч Япон улсын баг тамирчид 58 медалтайгаар хүснэгтийн гуравдугаар байранд жагслаа. Монгол улсын хувьд 4 медалтайгаар 71 дүгээр байранд орлоо.
Олон улсын олимпын хорооноос цар тахалтай энэ хүнд хэцүү үед Олимпын наадмыг маш гайхалтай зохион байгуулсан Япон оронд баярлалаа хэмээн мэдэгджээ.
Ингээд та бүхэндээ олимпын наадмын зарим сонирхолтой агшинг тайлбартайгаар хүргэж байна.
Хаалтын арга хэмжээний үеэр болсон оргил үйл явдал болох галын наадам цэнгэлдэх хүрээлэнг бүрхэж Японоор Аригато буюу баярлалаа гэсэн бичиг гарч ирлээ.
Олимпын холын зайн гүйлтийн медаль гардуулах ёслол хаалтын үйл ажиллагааны үеэр боллоо. Энэ үеэр Кени улсын төрийн дуулал хоёр удаа эгшиглэсэн юм. Учир нь марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй төрлийн алтан медалийг Кенийн тамирчид хүртжээ.
Олимпын наадмын хамгийн залуу хүрэл медалийн эзэн 14 настай Их Британи улсын тамирчин Скай Браун. Өөрийн үзүүлбэрийг үзүүлж байгаа нь
Олимпийн 125 жилийн түүхэнд анх удаа трансжендер тамирчин оролцлоо.