Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв наймдугаар сарын 6-8-нд нийт 820 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Эдгээрээс 540 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12 хүн гэмтэж, нэг хүний амь хохирч, орон нутагт найман хүн гэмтэж, гурван хүний амь хохирсон байна.
Ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-10
- Зорчигч гэмтсэн-1
- Жолооч гэмтсэн-2
Орон нутагт:
- Автомашин онхолдсон-6
- Хоёр автомашин мөргөлдөх-1
- Мотоцикл-1
- Явган зорчигч мөргөсөн-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 271 зөрчил илрүүлсний нийслэлд 212, орон нутагт 59 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тээврийн цагдаагийн албанаас нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг наймдугаар сарын 6-7-нд зохион байгуулжээ. Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 167 зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба