Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллан, Засгийн газраас томилсон Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш. Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр албаныханд үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Шадар сайд С.Амарсайхан өмнө нь "Богино хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол Засгийн газар тээврийн компаниудыг хараад суухгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой тээврийн хэрэгслүүдийг гаргаж хэвийн горимд ортол нь татан авалт хийнэ" гэж анхааруулж байсан юм.
Мөн ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд, ЗТХЯ, УБТЗ-ын удирдах газраас бүрдсэн ажлын хэсгийн төлөөллийг өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж, газар дээр нь шаардлагатай шийдвэр гарган ажиллахыг анхаарууллаа.