Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байгаа. Тэгвэл энэ удаад Баянзүрх дүүрэгт хамаарах Зүүн дөрвөн замын уулзварын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх гэж байна. Үүнд:
- Наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэл
- Наймдугаар сарын 10-ны 23:00 цагаас наймдугаар сарын 12-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас урагш Намьянжугийн гудамжны "Петровис" шатахуун түгээх станцын уулзвар хүртэл
- Наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг
тус тус хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР