Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Автомашины дугуйны дотуур хаймар хийлж, нуурын усанд сэлж байгаад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн Гүрмийн нуур-ын эрэг дээр есөн хүн аялж байснаас нэг хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон байна. Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид 15 метрийн тойрогт 3-4 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Бороо орсны улмаас эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 18:40 цагт түр зогсоож, наймдугаар 09-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.