Сүүлийн үед АНУ-д бүртгэгдэх коранавирусийн халдвар мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байсан ч сүүлийн 4 хоногт дараалан өдөрт 100,000 тохиолдол бүртгэгдлээ. Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлын 4.2 хувийг шинэ төрлийн Делта вирус эзэлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
АНУ-ын засгийн газраас вакцинжуулалтын ажлыг түргэвчилж, эмнэлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх томоохон ажлуудыг цаг алдалгүй явуулж байгаа хэмээн мэдээллэж байна. Одоогийн байдлаар тус улсын нийт амын 60 орчим хувь нь вакцинд хамрагдаад байгаа. Үүнээс болж АНУ-ын зарим хотуудад бизнесийн үйл ажиллагаанууд, урлаг соёлын арга хэмжээнүүд зогссон хэвээр байна. Жон хопкинсын их сургуулиас Коронавирусийн энэ тархалтыг яаралтай хяналтандаа авахгүй бол эрүүл мэнд болон эдийн засгийн салбар хүнд цохилтонд орно хэмээн мэдэгджээ. Одоогоор АНУ-д 615,000 гаруй хүн коронавирусээр амь насаа алдаад байна.