Дэлхийн томоохон сансрын хөлөг үйлдвэрлэгч компани болох Виржин Галактик өөрсдийн сансрын аялалаа дахин зарлалаа. Ингэхдээ өмнө зарлаж байсан үнээсээ даруй 2 дахин үнэтэй болгосон байна. Виржин галактик өөрсдийн сансрын аялалын хөлгөө өнгөрөгч 5 дугаар сарын 22 нд туршиж байсан билээ. Задгай сансрын аялалд зориулсан “Виржин Галактик” компанийн хөлгийг Ану-ын Нью-Мексик мужид туршсан бөгөөд нисэх онгоц-зөөгч “Ви Эм Эс Ийв” пуужингаар 89 орчим км-ийн өндөрт гарсан.
Тус компаний захирал тэрбумтан Ричард Бренсон хэлэхдээ ирэх 2022 он бол сансарын аялал жуулчлалд тод өөрчлөлт гарах жил болно хэмээн хэлжээ. Одоогийн байдлаар аялалын үнэ 450 мянган америк долларын үнэтэй байгаа бөгөөд зарим тусгай нөхцөлүүд нэмэгдвэл үүнээс ч үнэтэй байх болно гэжээ. Энэ зардалд таныг сансарын нисгэгч болгох бүхий л сургалт байрлах байр, түүгээр ч барахгүй сэтгэлзүйч хүртэл байгаа. Одоогийн байдлаар энэ аялалыг 1000 орчим хүн албан ёсоор сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний дийлэнхийг Холливүүдийн алдартай жүжигчид, дуучид эзлэж байгаа юм. Ричард Бренсон мөн хэлэхдээ үгээр хэлшгүй гайхамшгийг үзэхэд энэ мөнгө бол бага дүн юм гэжээ. Энэ аялалыг та дэлхийн хаанаас ч худалдаж авах боломжтой бөгөөд www.virgingalactic.com руу ороход л хангалттай.