Европ тивийн Шотланд улсад хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж эхэллээ. Тус улс нь хар тамхинаас болж жилд амь насаа алдаж байгаа иргэдийн тоогоор европыг үнэмлэхүй тэргүүлж байна. Энэ он гарсаар тус улсад хар тамхинаас болж нийтдээ 1339 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэднийг дийлэнх нь өсвөр наснаасаа эхлэж хар тамхи хэрэглэсэн хүмүүс байна. 5.4 сая хүн амтай тус улсын хувьд өдөрт 4-5 хүн хар тамхинаас болж нас барж байгаа нь аюулын түвшин хамгийн дээд цэгтээ очсон гэдгийг судлаачид онцолжээ.
Шотланд улс нь 1996 оноос хойш хар тамхи идэвхитэй хэрэглэдэг орны тоонд орсон бөгөөд тухайн цаг мөчөөс хойш хар тамхи хэрэглэгчдийн тоо байнга өссөөр иржээ. Нас барагсдыг насны ангилалаар нь харах юм бол 15-64 насныхан байна. Тэдний дийлэнх нь Геройн болон Мать болон Морфин хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Тус улсын засгийн газраас сүүлийн 20 жил хар тамхитай тэмцэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Өнгөрсөн жил л гэхэд хар тамхины эсрэг ажилд нийт 348 сая америк доллар зарцуулсан. Хамгийн сүүлд Шотландын ерөнхий сайд Никола Стургон өөрийн твиттер хуудсандаа "Мансууруулах бодисонд донтож нас барж байгаа хүмүүсийн тоо бол хүн төрөлхтний хувьд гамшиг юм" хэмээн жиргэжээ.