БНХАУ-ын өөрөө явагч Журонг улаан гараг дээр 800 метр замыг туулсан байна. Энэ тухай мэдээллийг БНХАУ-ын сансар судлалын нийгэмлэгийн албан мэдээг үндэслэн Синхуа агентлаг онцоллоо.
Өнгөрөгч баасан гарагт аяллаа өндөрлүүлсэн Журонг нь БНХАУ-ын сансар судлалын хөтөлбөрийн хүрээнд Ангараг гараг дээр газардаад байсан билээ. Журонг нь энэ аяллыг хийх явцдаа хад чулуу болон элсэн манхантай газруудыг туулж тэдгээрийн дүрс бичлэг болон фото зургийг өөрийн дурандаа буулгажээ.
Журонг өөрөө явагч нь Ангараг гараг дээр нийтдээ 82 сансрын хоногийг өнгөрөөгөөд байгаа юм. Харин сансрын уудамд нийтдээ 379 өдөр болжээ. 1 сансрын өдөр нь дэлхийн нэг өдрөөс ойролцоогоор 40 минутаар урт юм. БНХАУ-ын явуулж буй сансар судлалын Тианвань-1 хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа Журонг цаашид Ангараг гарагийн гадаргууг нарийвчлан судлах хэд хэдэн аялал хийхээр төлөвлөж байна.
Энэ ажиллагаа 2020 оны 7 сард эхэлсэн бөгөөд хүн төрөлхтний сансар огторгуйг судлах үйл хэрэгт томоохон дэвшил авчирлаа. Журонг өөрөө явагчийн хувьд нийт 240 кг жинтэй бөгөөд ямар ч гадаргуугаас дээж авах чадалтай.
Эх сурвалж: http://www.xinhuanet.com/english/2021-08/06/c_1310111673.htm