Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпын наадам элдэв янзын мэдээлэл дүүрэн үргэлжилж байна. Тэдгээрийн дотроос хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн их онцолсон үйл явдал бол өнгөрсөн наймдугаар сарын 3-нд болсон эмэгтэйчүүдийн гимнастикийн төрлийн аваргын тоглолт байлаа. Энэ үеэр дэлхийн хамгийн том хоёр гүрэн болох АНУ болон БНХАУ-ын тамирчид аваргын төлөө энэ тэнцүүхэн өрсөлдөж эцсийн мөчид хятадын тамирчид алт болон мөнгөн медалийн болзол хангасан.
Энэ явдлын дараагаар АНУ-ын гимнастикийн тамирчин хүрэл медалийн эзэн Симон Байлис болон ХонгКонг гаралтай АНУ-тамирчин Жесси Яанг нар БНХАУ-ын тамирчин Танг Шижинг болон Гуан Ченчен нарлуу харан инээмсэглэж байгаа зураг олон улсын анхааралд өртжээ. АНУ, БНХАУ-ын хоорондох үл ойлголцол, худалдааны дайн, цэргийн сүрдүүлгүүд эхлээд 5 жил болж байна. Мөн Коронавирусийн дэгдэлтэд БНХАУ-ыг буруутгаж байгаа АНУ-ын эрх баригчдын мэдэгдэл гээд хоёр их гүрнийг зааглаж байсан үйл явдлууд олон. Гэсэн хэдий ч энэ үйл явдал нь хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпын наадмын жинхэнэ амин сүнсийг харуулсан үйл явдал боллоо хэмээн дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
Үүгээр ч барахгүй энэ явдлын дараа Твиттер дахь БНХАУ-ын олимпын хорооны албан ёсны хуудас "Бид ч гэсэн адил зүйлийг мэдэрч байна хэмээн энэ зургийг зүрх болон баярлаж байгаа эможи хийн жиргэжээ. БНХАУ -ын олон нийтийн сүлжээнүүдээр "Чи хэн байх хаана төрсөн чинь хамаа байхгүй хүний нийгэмд бид бүгд нэгдэн нийлж энэ амьдралыг илүү сайхан болгох ёстой" гэсэн утгатай уриа лоозон үгсээр давлагаалж эхэллээ. Олон улсын зүгээс энэхүү үйл явдал хоёр орны харилцаанд томоохон эерэг өөрчлөлт авчрах болно гэдгийг онцолж байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/world/live-news/tokyo-2020-olympics-08-06-21-spt/h_49a2f7f87a4e3a185e1527479b7bd38d