Дэлхийн томоохон санхүүгийн нэгдэл болох "JPMorgan" өөрсдийн харилцагчиддаа крипто сангуудад хөрөнгө оруулалт хийх боломжийг нээж эхэллээ.
Биткойныг хамгийн их үгүйсгэгчдийн нэг болох "JPMORGAN"-ы гүйцэтгэх захирал тэрбумтан Жэйми Димон хэлэхдээ “Би Биткойныг дэмжихгүй хэвээр байгаа боловч харилцагчид сонирхож байгаа тохиолдолд би тэднийг хориглохгүй” гэжээ. Өнгөрсөн сард JPMORGAN "Grayscale Investment" -ын дөрөв, "Osprey Funds" -ын нэг нийтдээ таван крипто санд хөрөнгө оруулах бололцоог нээлээ. "JPMorgan"-ы CEO Жэйми Димон нь Биткойн болон бусад дижитал валютуудыг хамгийн ихээр ил тод шүүмжилж үгүйсгэдэг "Wall Street"-н төлөөллүүдийн нэг бөгөөд JPMorgan-ы энэхүү үйлдэл нь удаан үргэлжилсэн Wallstreet-н криптовалютыг үгүйсгэх байр суурь дуусгавар болж буйг харууллаа хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
2017 онд JPMorgan-ы гүйцэтгэх захирал Жэйми Димон "Бикойн бол хулгай луйвар гэж хэлээд криптовалютын арилжаа хийсэн ажилтнаа хална хэмээн мэдэгдэж байсан. Энэ мэдээллээс болж тухайн үеийн крпито зах зээл мэдэгдэхүйц хөдөлгөөнд орж байжээ. Түүгээр ч барахгүй Жэйми Димон хэзээ нэгэн өдөр хүмүүс "JPMorgan"-ы крипто валютыг хэрэглэж байж магадгүй хэмээн ярилцлага өгчээ. "JPMorgan"-ы хувьд "ConsenSys Quoruм" гэх өөрсдийн блокчейн платформоо танилцуулчихаад байгаа билээ.