Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 972 тохиолдол шинээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 171,069 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдвар 368 нь нийслэл хотод, 604 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн 2,189 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн – 5,357, хүндэвтэр- 2,441, хүнд – 789, маш хүнд – 187 хүн байгаа аж.