Өнөөдөр Монголын гурван тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө. Баг тамирчдын тэмцээний хуваарийг хүргэж байна.
Марафон
Эмэгтэйчүүдийн марафон Б.Мөнхзаяа – 05.00 цагт
Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд нийт 89 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай тамирчин одоогоор 45-р байранд орлоо. Эхний тамирчнаас 9 мин 48 сек алдагдалтай барианд орсон ч өөрийн энэ улирлын хамгийн шилдэг амжилтаа үзүүлж чадав. Монголын эмэгтэй марафон гүйлтийн тамирчдаас өмнө нь олимпод 45-р байранд орж байсан тохиолдол үгүй билээ.
Чөлөөт бөх
Эрэгтэй 65 кг – Т.Тулга vs Измаил Мушукажев/Унгар/ – 17.45 цагт
Эмэгтэй 50 кг – Ц.Намуунцэцэг vs Лусиа Ямилет Йепез Гузман/Экуадор/ – 17.45 цагт тус тус барилдана.
Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар дагах барилдаандаа ялвал хүрэл медалийн төлөө барилдах болно.