Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт өнгөрсөн мягмар гарагт АТГ-аас нэгжлэг хийж, улмаар саатуулсан. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг асуудлуудаас болж шалгаж байгаа аж.
Шалгалтын явцад түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан гэх мэдээлэл ч байгаа юм.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтнийг баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болдоггүй. Тиймээс үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагатай бол прокуророос шүүхэд хүсэлт гаргадаг. Тэгвэл Ш.Нямдоржийг цагдан хорих хугацаа өчигдөр дууссан бөгөөд НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих санал шүүхэд хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцэн шийдвэрлэжээ.