Гурван бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр сонгомол дээд насны морьдын уралдаанаар эхэлсэн гэж Морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.
Уралдаан Ховд, Сэлэнгэ, Дорнод аймагт нэгэн зэрэг эхэлсэн. Өнөөдөр сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол бага насны морьдын уралдаан болно.
Харин дараагийн хоёр өдөр азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болсноор дуусах аж.
Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлээс бусад гадаа зохион байгуулах, спортын дотоодын тэмцээнийг халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах, мөрдөх ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан.
Үүний дагуу холбогдох спортын холбоо нь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комисстой хариуцлагын гэрээ байгуулж зөвшөөрөл авснаар тэмцээнээ зохион байгуулах эрхтэй болсон.