Цагдаагийн байгууллагын шалгалтаар сэжигтэн О, П нар бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байшин, гэр хорооллын гадна зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг хулгайлж, орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан нийт зургаан удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ.
Иргэд өөрсдийн өмч хөрөнгөө гэрэлтүүлэггүй, камергүй гудамж болон шороон замд байршуулснаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байгаа юм.
Тиймээс иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ нүдэнд ил харагдахуйц газар, гарааш болон хяналтын камертай гэрэлтүүлэгтэй газар байршуулах мөн гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж цонхны хаалт, цоож бүрэн цоожлогдож байгааг нягтлан шалгах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулснаар хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.