Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 19 цэг ажиллана.
Эдгээр цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7,855 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2,187, II тунд 856 буюу нийт 3,043 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,088,671 иргэн I тунд, 990,762 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 2,091 жирэмсэн эх, 12-15 насны 32,140, 16-17 насны 16,697 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.