Монголын цөлжилттэй бүсүүдэд мод тарих, ногоон байгууламж байгуулах, эрдэмтэн судлаачдад тохирсон инженерийн суурин байгуулах зорилготой “ШАМБАЛА-2056” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Энэ талаар “ШАМБАЛА-2056” төслийн гадаад дотоод харилцаа хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэсувд
Бид 2024 он хүртэл зөвхөн суурингийн хамгаалалтын ногоон байгууламж байгуулахаар ажиллаж байна. Түүнээс цааш суурингийн барилга байгууламжийн ажлыг хийнэ. Төслийн хүрээнд харьцангуй залуу баг бүрэлдэхүүн ажилладаг. Хотын багт борлуулалт, маркетинг, гадаад дотоодын харилцаа нийлсэн 10 орчим хүн бий. Мод тариалалтын багт бид дан орон нутгаас хүмүүсээ бүрдүүлэхийг чухалчилдаг. Энэ нь тухайн залуучуудын боловсролд туслах, тэднийг дэмжих үйл явц гэж ойлгож болно.
Мөн манай “Ногоон баатар” гээд найзуудын бүлгэм хамтран саяхан "TRASH + FASHION=TRASHION-21" загварын тэмцээний зохион байгууллаа. Энэ нь хуучин хувцсаар шинэ загварлаг хувцас хийх Fashion тэмцээн юм. Шамбалагаас шагналын сан гаргасан байгаа.
Түүнчлэн “ШАМБАЛА-2056” төсөл нь үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Үүнд:
- Сэргээгдэх эрчим хүч
- IT
- Ухаалаг аялал жуулчлал
- Био инженерчлэл гэсэн чиглэл
Орон нутгаас хүүхдүүдийг бэлдэх, цаашид боловсролд нь анхаарах зорилгоор био инжнерчилэл, сэргээгдэх эрчим хүч гэж юу байдаг, мод тарих нь та нарт болоод та нарын ирээдүйд ямар хэрэгтэй вэ гэх зэргээр мэдээлэл мэдлэгийг түгээдэг. Тиймдээ ч ихэвчлэн 17-18-тай хүүхдүүд авч ажиллуулдаг. Нийслэлд ногоон байгууламж төлөвлөлт, зураг гаргах гэх мэт ажил хийж байсан. Гэхдээ төслийн үйл ажиллагаа зөвхөн Дорноговь аймгийн Эрдэнэ суманд явагддаг” гэлээ.