Манай чөлөөтийнхөн хүнд жинд харуулдах нэгэн сайн бөхтэй болсныг Токиогийн олимп бидэнд харууллаа. 125 кг-д зодоглосон залуу тамирчин М.Лхагвагэрэл хэдийгээр хагас шигшээд Америкийн Габле Стивенсонд 5:0-ээр ялагдсан ч барилдаан тун ойролцоо өрнөснийг дурдах хэрэгтэй.
Америк бөх эхний үед хөлд орон ард нь гарч хоёр оноо авснаар тэргүүлж эхэлсэн. Дараа нь Лхагвагэрэл идэвхийн 30 секунд явж байх үед шилбээр нь нарийн авсан ч оноо болгож арай л чадсангүй. Хэрэв энэ байдлаас хоёр оноо авчихсан бол сүүлийн оноог авсан гэдгээрээ давуу тал манай хүнд шилжиж, барилдаан огт өөр дүр зурагтай үргэлжлэх байлаа. Улмаар идэвхийн нэг оноо, сүүлд дахин ардаа алдаж хоёр оноо алдсанаар эцсийн дүндээ 5:0-ээр ялагдав.
Тэрбээр маргааш хүрэл медалийн төлөө Кыргызстаны А.Лазарев, Туркийн Т.Акгюль нарын ялсантай барилдана. Эндээс Олимп, дэлхийн аварга Акгюль гараад ирэх магадлал өндөр.
Эх сурвалж: МҮОХ