Монголын уран бүтээлчдийн гар урлалын бүтээлүүдийг нэгтгэн худалдаалж буй BOHO SHOP шинэ салбараа 7 дугаар сарын 21-нд нээжээ. Бид Bekh Artificer буюу залуу уран бүтээлч Батхүүтэй уулзаж бүтээлүүдийнх талаар болон дэлгүүрийн онцлогтой танилцлаа.
Тэрбээр, Миний хувьд хар бараан өнгө аястай бүтээл хийхийг зорьдог. Харин түүндээ гэгээлэг утга санаа агуулж өгдөг байгаа. Бүтээлийн хувьд ихэвчлэн зүүлтний төрлийн бүтээлүүд дээр ажиллаж байна. Гоёл чимэглэлийн бүтээлүүддээ гүн утга санааг агуулахыг л хичээдэг. Гаднах өнгө нь хар байгаа ч дотоод мөн чанартаа эерэг утгыг агуулсан байдагаараа онцлог гэсэн үг.
“Хэрээ” шувууг манайхан хар бараан гэж үзээд төдийдөн таашаадаггүй шүү дээ. Гэтэл хэрээ нь их ухаалаг шувуу. Мөн урт насалдаг үнэт шувуу гэж явдаг юм билээ. Харин хохимой дүрс нь шунал хүслийг өөртөө шингээгээд, үүнийгээ дарах гэсэн утга санааг бэлгэдэж байгаа юм. Миний өөрийн гараар хийсэн бүтээлүүд бүгд утга санаа агуулж байдаг.
Энэ бол гэрэл рүү тэмүүлэх үхэл гэсэн утга санааг агуулдаг. Дэнгийн эрвээхий нь үргэлж гэрэл рүү тэмүүлж байдаг шүү дээ. Энэ нь хүн ямар нэгэн хүсэл мөрөөдлийнхөө зүг хүн тэмүүлсээр байгаад, эцэст нь цаг хугацаа, өөрийн эрхэм “би” гэсэн зүйлээ гээдэг гэх санааг агуулж байгаа юм.
Надад урлаачийн хувьд хэлдэг нэг үг бий. “Гэрэлт орчлонд бүрэлдсэн юм бүхэн сүүдэртэй. Гэгээ нь үгүй талаас харчхаад хар бараан гэх хэрэг байхгүй. Түнэр харанхуйн үзлийн дүртэй бургас ч, тэнгэрт ээх нарнаас цэцэгс дэлбээлүүлж болдог юм”. Үүгээрээ гэрэлт орчлонд бүрэлдэж буй юм бүхэнд сүүдэр байдаг. Зөвхөн сүүдэртэй өнцгөөс харчхаад түүнийг хар бараан гэх хэрэг байхгүй. Юм бүхэнд гэрэл сүүдэр сүлэлдэж байж, амьдрал гэдэг зүйл утга төгөлдөр болдог юм гэсэн санааг бүтээлдээ тусгаж хийдэг.
Би СУИС-д хувцас загварын чиглэлээр суралцсан. Энэ төрлөөр бие дааж сурсан. 2016 оноос хойш дагнасан даа. Бүтээлээ өөрийн урландаа, чимээгүй орчинд ганцаараа, эсвэл хөгжим сонсоод төвлөрч байж хийдэг.
Бидний байгаа энэ өрөө бол их гэгээлэг, BOHO стилийг бүрдүүлэхийг хичээсэн. Энд цацагтай хээтэй бүтээлүүд ихэвчлэн байгаа. Мөн бусад артистуудын бүтээл бий" гэлээ.