Өнөөдөр болсон МАН-ын XII бага хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцжээ. Монгол улсын их хурлын 18, 28-р тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох тухай, тухайн сонгуульд өрсөлдөх хүнийг нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг баталж дууссан байна.
Энэ талаар МАН-ын бага хурлын гишүүн Б.Пүрэвдагва “Өнөөдөр МАН-ын XII бага хурал хуралдаж дууслаа. Хурал 71 хувийн ирцтэйгээр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ. Энэ бол удахгүй болох УИХ-ын 18, 28 дүгээр тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох тухай. Хоёрдугаарт тухайн сонгуульд өрсөлдөх хүнийг нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг баталж дууслаа. Энэхүү баталсан журам нь тухайн хоёр тойрогт хэрхэн сонгох тухай юм. Жишээлбэл, социологийн судалгаанд тулгуурлах, тухайн анхан шатны намын байгууллагын саналыг харгалзан үзэх, намын гишүүдийнхээ саналыг харгалзан үзэх гэсэн олон заалтуудтай, деталь бүрийг тодорхой болгосон журам байдаг.
Сонгуульд оролцох нэр дэвшигчид тодрох хуулийн хугацаа есдүгээр сарын 1 байдаг. Тиймээс намын бага хурал тухайн үед дахин хуралдаж, шаардлага хангасан хүнийг намын бага хурлаар хэлэлцэж тодруулна. Их хурлын тогтсон тов байхгүй. Тухайн товыг намын бага хурлаас тогтоно. Намын бага хурал дээр намын дарга улс орны дотоод нөхцөл байдалтай холбоотой үг хэллээ. Энэ бол намын дотоод асуудал” гэлээ