Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн тамирчид таван барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Хамгийн сүүлд дэвжээнд гарсан М.Лхагвагэрэл 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, цааш медалийн төлөө барилдахаар болов.
Барилдааны эхэнд манай хүн идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо авчихав. Манай хүн зүгээр ухраад дэвжээнээс гарчихсан бол нэг оноо алдаад л өнгөрөх байлаа. Гэхдээ тэрбээр алдаагаа залруулж, хоёр удаа ард нь гарч дөрвөн оноо авснаар эцсийн мөчид 6:5-аар ялалт байгууллаа.
Одоо манай бөх хагас шигшээд Америкийн залуу бөх Г.Стивенсонтой барилдана.
Эх сурвалж: МҮОХ