Японы Токио хотод болж буй олимпын наадамд оролцсон манай баг тамирчдын эхний хэсэг өчигдөр шөнө эх орондоо ирлээ. Токио-2020 олимпын ХҮРЭЛ медальт Ц.Цогтбаатарын сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.
Тэрбээр “Та бүхэндээ баярлалаа. Тусалж дэмжсэн анхны багш, Сүлд спорт хороо, Ус сувгийн удирдах газар, Наран мандал компанийн хамт олондоо баярлалаа. Хайртай ээж, хань, ах нар, эгч нартаа маш их баярлалаа. 2024 онд медалийнхаа өнгийг өөрчилж, олон жил баярлуулах болно. Оно Шохэйг ялах боломжтой байсан. Дараагийн тэмцээнд ялна аа” гэв.
Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж хүрэл медаль хүртсэн юм. Энэ нь түүний анхны олимпын медаль бөгөөд Токиогийн олимп дахь Монголын хоёр дахь медаль юм.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний шатанд Гвинейн Мамаду Самба Бахтай барилдаж цэвэр ялалт байгуулж, шөвгийн 16-д Монакогийн Седрик Бесситэй барилдах оноол таарч, вазари үнэлгээгээр ялсан юм. Тэрээр хагас шигшээд Японы их аварга, 29 настай Шохей Онотой барилдан ялагдагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.