Өнгөрсөн долдугаар сарын 3 болон 30-ны өдрүүдэд АИ-92 шатахууны үнэ тус бүр 300 төгрөгөөр өсөж, иргэдийн бухимдлыг хүргэсэн. Үүнээс улбаалж такси километр тутамд 1500 төгрөгөөр үйлчилж эхэлжээ.
Жолооч нарын хувьд бензиний үнэ нэмэгдсэн нь тэдний амьдралд хүндээр тусч байгааг хэлсэн юм.
Мянган төгрөгөөр явж байгаа. Зарим нь 1500 төгрөгөөр явдаг болсон. Бензиний үнэ нэмэгдсэн нь маш хүнд тусаж байна. Бүх юмны үнэ нэмэгдэж байна. Амжиргаанд хүртэл хүндээр тусаж байгаа юм. Ер нь бол бензин түгээж байгаа хүмүүс бүгд л дамын наймаачид л гэж бодож байна. Хэтэрхий үнэтэй дамлаж байна.
Таксины үнэ янз, янз байна. Зарим нь 1000 гээд зарим нь тохироод явъя ахаа гэдэг. Бензиний үнэ нэмэгдээд 1200 болчихно гэсэн асуудал байхгүй. Сүүлийн арван хэдэн жил ерөөсөө л 1000 төгрөг байгаа. Хуучин үнээрээ болохоор хүмүүс хэл ам гаргахгүй л байна. Огцом нэмэгдсэн нь маш ноцтой, аюултай байна. Талх гэхэд өчигдөр 50 төгрөгөөр нэмэгдсэн. Юмны үнэ нэмэгдэхэд хүмүүс бензинтэй холбодог. Бензиний үнэ нэмэгдсэн учраас нэмэгдэх нь аргагүй гэж байна.
Такси 1500 төгрөгөөр явж байна. Бензин нэмэгдсэн учраас дагаад нэмж таарна.600 төгрөгөөр нэмэгдсэнд сэтгэл эмтэрч, маш хүнд байна. Одоо 50 төгрөгөөр бууруулсан гэнэ. Үнэхээр харамсалтай л байна. Ард түмнийг ингэж хохироож болохгүй. 300 төгрөгөөр нэмж болно. Гэтэл хоёр удаа дараалан 300 төгрөгөөр нэмлээ. “Prius”-т 10 мянган төгрөгөөр шатахуун хийхэд гайгүй болчихдог. Одоо бол байхгүй. Ерөнхийлөгч маань яагаад юм хэлэхгүй, таг болчхов. Их л сүрхий ард түмнийхээ төлөө гарч ирсэн хүн дээ.
Өмнө нь 100 мянган төгрөгт бензин хийхэд банк дүүрдэг байсан. Одоо бол 100 давж байна. Сардаа дөрвөн удаа банкаа тогтмол дүүргэнэ. Дөрөв нь хэдэн төгрөг илүү болохыг бодохоор сард 100 гаруй мянган төгрөгийн илүү зарцуулалт хийхээр байна.