Сүүлийн жилүүдэд электрон тамхитай холбоотой уушгины өвчин, цаашлаад хүний алтан амь эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдэж "Электрон тамхи энгийн тамхинаас аюулгүй байж чадах уу" гэдэг асуулт олон хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа.
Бид электрон тамхинд өгсөн олон улсын эрдэмтдийн дүгнэлт, мөн судалгааг уншигч танд толилуулж байна.
Английн тамхины эсрэг нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, удирдагч Клив бэйтс:
-Английн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж буйгаар электрон тамхи нь энгийн тамхинаас 95 хувь аюулгүй. Ийнхүү электрон тамхийг тамхичдад санал болгож байснаар зогсохгүй электрон тамхины дэлгүүрүүд эмнэлэг дотор нээгдэж байсан.
Америкийн уушгины эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Алберт Риззо:
Электрон тамхи энгийн тамхинаас цөөн тооны химийн бодис агуулдаг.
Рүзвеллийн хорт хавдрын төвийн мэргэжилтэн Мачье Гоньевиз:
"Тамхичид энгийн тамхиа электрон тамхиар сольсноор олон тооны хорт бодисоос ангижрах боломжтой" гэж Мачье Гоньевизийн судалгааны ажил дээр үндэслэн 2018 оны нэгдүгээр сард шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны үндэсний академи тайландаа дурджээ.
Нью Иоркийн их сургуулийн анагаах ухааны профессор, эмчилгээний сэтгэл судлаач Дэвид Абрамс:
Америкийн эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны 12 сард гаргасан судалгаагаар өвчин үүсгэгч химийн хорт бодис илрүүлэх 45 мэдрэгчээр хүмүүст судалгаа хийхэд тамхи огт татдаггүй хүмүүсийх 00, электрон тамхичдынх 12 гарчээ. Гэвч 12 бол энгийн тамхичдынхаас 98 хувь бага тоо юм. Электрон тамхи хорт хавдар үүсгэх эрсдэлтэй эсэхийг хэлэхэд эрт боловч ямартай ч энгийн тамхи татдаг хүмүүсийн эрсдлээс хавьгүй бага байгаа нь Английн эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан дүгнэлттэй ерөнхийдөө нийцэж байна.
Миннэсотагийн их сургуулийн анагаах ухааны профессор, уушги судлаач Аннэ Мэлзер:
-Анагаах ухааны "Шинэ Англи" сэтгүүл санамсаргүйгээр сонгосон 900 тамхичдын дунд судалгаа хийхэд 18 хувь нь электрон тамхины тусламжтай нэг жилийн дотор тамхинаас гарсан бөгөөд 9.9 хувь нь бохь, наалт гэх мэт бусад никотин орлуулагч хэрэглэдэг гэжээ. Электрон тамхи тийм ч аюулгүй биш байж магадгүй. Электрон тамхиар дамжуулж энгийн тамхиа хаяхыг оролдсон хүмүүсийн 70 хувь нь хоёуланг нь хослуулан хэрэглэгч болдог. Хослуулан хэрэглэгчид аль нэгийг нь хэрэглэгчдээс илүү их хорт бодис цусандаа цуглуулдаг.