Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Э.Бэхбаяр эхний шатанд 2019 оны Европын аварга Арменийн Арсен Харутюнианыг 1-6 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Арменийн бөх эхний үед торгуулийн 30 секунддээ хөл авч түлхэж гарган 1 оноо авсан ч Э.Бэхбаяр давхар хамж ард нь гараад 2 оноо авснаар эхний үе өндөрлөсөн. Хоёрдугаар үе эхлээд удалгүй Э.Бэхбаяр хоёр ч удаа хөл авч түлхэж гаргаад оноогоо хоёроор нэмсэн бөгөөд Арсен идэвх алдсанаар нэг торгуулсан. Барилдаан Э.Бэхбаярын хяналтад орж дахин ард нь гарч 2 оноо авснаар 1-6 харьцаагаар хожлоо.
Тэрээр шөвгийн наймд 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчитай өнөөдөр барилдана.