Монгол банкнаас гаргасан судалгаагаар залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ 67.2 тэрбум төгрөг болж өссөн байна. Бид залилах гэмт хэрэг яагаад өсч байгаа, мөн ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байгаа мэдээллийг хүргэе.
Зарлилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэсийн ахлах мөрдөгч А.Тэмүүжин, “2021 оны эхний 7 сарын байдлаар 3962 залилах гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 24.7 хувийг эзэлсэн байна. Хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж залилсан гэмт хэрэг нэлээд өсч байгаа. Үүн дээр иргэд анхааралтай баймаар байна. Жишээ нь орон сууц захиалах гэж байгаа тохиолдолд барилга барих гэж байгаа компани тусгай зөвшөөрөлтэй зэрэг холбогдох хүчнүүдийг шалгаж үзээд үүний үндсэн дээр гэрээгээ байгуулах шаардлагатай байна.
Мөн цахим имэйл хаягийг өөрчлөн том компаниудад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргүүд өсөөд байна. Монголын компаниуд Хятад ч юм уу гадаадаас зарим бараа материал захиалах зорилгоор мэйл хаягаар харьцдаг. Төлбөр тооцоо төлөх явцдаа тухайн хаягийн урд нь нэг үсэг, нэг цэг ч юм уу нэмж бичээд өөр мэйл хаяг нээж дундаас нь хакердаж өөр дансанд мөнгийг нь авах байдлаар асуудлууд гараад байгаа.
Түүнчлэн гадаад явах визний асуудал. Наад зах нь Солонгос улсын виз гаргаж өгнө гээд иргэдээс их хэмжээний мөнгө аван залилж байгаа хүмүүс их байна. Хувь хүний визийг өөр хүн гаргаж өгдөг боломж байхгүй шүү дээ. Үүн дээр манайхан анхаармаар байна. Залилах гэмт хэрэг нь хохирол шаарддаггүй. Багахан зүйл дээр гэмт хэрэг болоод явчихдаг. “Ятгах тусам нягтал” аяныг мөрдөн байцаах албанаас дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд ч мөн Ятгах тусам нягтал-2021 арга хэмжээ явж байна” гэв.