Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид 9 сая орчим тонн газрын тос экспортлосон. Үүнээс улсын төсөвт өнөөдрийн байдлаар 2.3 их наяд орчим төгрөг буюу 80 орчим сая ам.долларыг оруулсан байна.
Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг, яам хамтарч жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Бид хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж байгаа. Хяналт тавина гэдэг нь бид аль болох ард иргэдийн нуруунд ачаалал үүсгэхгүйгээр дэлхийн зах зээл дээр савж байгаа нефтийн үнэ ханшийг шууд дагаад саваад байхааргүй хамгийн зохистой бага хэмжээнд байхаар нефтийн компаниудтайгаа бид тохирч зөвлөмжөө өгч ажилладаг. Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад, жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компаниуддаа 100 төгрөг хүртэлх хэмжээгээр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Үүний хүрээнд өчигдөр зарим аж ахуйн нэгж 50 хүртлэх төгрөгөөр жижиглэнгийн үнээ буулгасан. Өнөөдрөөс ААН-үүд шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана. Бид үнээ буулгах гэж үздэг. ААН-үүд зах зээлийнхээ жамаар үнээ тогтоодог" хэмээн ярилаа.