Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалгад орсон 4260 чингэлэг байна. Үүнд гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа чингэлгүүд ороогүй.
COSCO далайн тээвэрлэгч компанийн шийдвэрийн дагуу Тяньжин дахь чингэлэн бөөгнөрлийн улмаас Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаанд зогсоох болсноо тээвэр зуучийн компаниудад мэдэгдлээ.