Шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны удирдлагууд, мэргэжилтнүүд, шатахуун импортлогч ААН-ийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр "НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог нь шилэн буюу ил тод байдаг. Энэ салбарт нэг компанийг монопол гэж иргэд буруу ойлгодог. 30 жилийн өмнө өрсөлдөөн бий болж, 30 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна. Ирэх есдүгээр сард үнэ өсөж болзошгүй. Компаниуд олон сарын турш алдагдал хүлээв. Тэд нийт 10 мянган хүнийг ажлын байраар ханадаг. Хэдий алдагдал хүлээсэн ч нэг ч хүнийг халаагүй. Гэхдээ шатахуун түгээх станц барих гэх мэт хөрөнгө оруулалтын ажил хийх боломжгүй болов. Шатахууны салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх шаардлага байсаар байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 7-20 хувиар өссөн. Энэ өсөлт шатахууны үнийн өсөлтөөс өмнө болж өнгөрсөн. ШӨХТГ-аас манай компанид шатахууны чанартай холбоотой ямар нэг албан бичиг явуулаагүй. Чанарын хяналт алдаатай болов уу даа гэж би бодож байна. ШӨХТГ шатахуун импортлогч компаниудыг муухай харагдуулж, иргэдийг эргэлзэхэд хүргэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Манай салбарт сайн компаниуд бий" гэлээ.
Т.Болортуяа