Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат долоон хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас нэг хүн голын усанд сэлэхээр ороод живжсэн дуудлага долоодугаар сарын 31-нд ирсэн байна. Аврагчид дөрвөн бүлэгт хуваагдан эрсэн ч олдоогүй хэвээр байна.
1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас “Хар бухын гол”, “Туул гол нийлсэн бэлчир” гэдэг газар хүртэл 40 км-т завиар, 3 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг: Их-Агт газраас Уухай гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, 3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас Уухай гэдэг газар хүртэл голын хойд эргээр 10 км-т явганаар, 4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас Уухай гэдэг газар хүртэл голын урд эргээр 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон.
08.03-нд буюу өнөөдөр 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид очсон гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.