Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон Улсын химийн олимпиадын дүн гарлаа. Энэ удаагийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо 7 сарын 24-өөс 8 сарын 2 хүртэл зохиогдож 79 орны 312 сурагч оролцлоо. Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 олимпиад бий. Үүнд:
- Математик
- Мэдээлэл зүй
- Хими
- Биологи
- Физик
- Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.
Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.