Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй Гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн эхний оролдлого 140 кг захиалж гурван шүүгч түүний оноог тооцсонгүй. М.Анхцэцэг 140 кг-ыг амжилттай өргөсөн ч шүүгчид удаашруулсан бичлэг үзэн бага зэргийн гарны шахалт орсон гэж үзжээ.
М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг маш амжилттай өргөж шүүгчид тооцлоо.
Нийлбэр манай тамирчин М.Анхцэцэг оноогоороо 252 кг-ыг өргөсөн оноогоор гуравдугаар байрт явж байна.
М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм.
Гэрэл зургийг МҮОХ