“МЭК” ХХК судалгааны байгууллага сүүлийн дөрвөн сарын хугацаанд өргөн хэрэглээний барааны үнийн дүнд судалгаа хийсэн байна. Тодруубал, дөрвөн ам бүлтэй өрхийн нэг өдрийн хүнсний хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл 35 хүртэлх хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Уг судалгааг хийхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд “Номин” сүлжээ дэлгүүрээс нэг өрхийн өдөрт гурван удаа хооллох нэг өдрийн хүнсийг цуглуулсан байна.
Үүнд, өглөөний цайнд талх, өндөг, хиам, жүүс, өдрийн хоолонд мах, хүнсний ногоо, будаа гэх мэтээр тооцоолсон байна.
Дараа нь наймдугаар сарын 2-нд буюу өнөөдөр хүнсний бүтээгдэхүүнийг дахин худалдан авч, харьцуулжээ.
Ийнхүү харьцуулахад махны үнэ бараг өөрчлөлтгүй буюу 4 хувийн өсөлттэй байсан бол хиамны үнэ 30 хувиар, цагаан будааны үнэ 35 хувиар тус тус өсөн үзүүлэлттэй гарчээ.
Илүү дэлгэрэнгүйг доорх судалгаанаас харна уу.