Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Үүнийг дагаад эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, тогтворжуулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох тал дээр анхаарах шаардлага үүсээд байна.
Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн үү?
- Дэлхий дахинд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” гэх нэр томьёог хуулиар баталснаар үндэсний стратегидаа оруулж, бодлогын түвшинд мөрдлөг болгон дэмжлэг үзүүлж буй нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулах цогц орчинг бүрдүүлж өгч байна. Харин манай орны хувьд хараахан эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиар тодорхойлж, тусгаагүй боловч энэ чиглэлд төр, олон улсын байгууллагын хамтарсан төсөл хэрэгжих шатандаа явж байна. Тун удахгүй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болох эрх зүйн өөрчлөлт бий болох юм.
- “Өнөөдөр Монголд хамгийн сайн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрүүдийг эмэгтэйчүүд удирдаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах, ажилтнуудаа тогтвортой ажиллуулах зэрэг нийгмийн шинжтэй аливаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буй жишээг авч үзэхэд ард нь эмэгтэй захирал л байдаг” хэмээн Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Энэ нь эмэгтэй удирдагчдыг бэлтгэх, тэдний бизнесийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх цаг хэдийнээ ирснийг харуулж байна.
- Мөн аливаа бизнесийг урт хугацаанд, амжилттай явуулах үндэс суурь нь санхүүгийн орчинг зөв бүрдүүлэх явдал юм. Иймд өнөөгийн нөхцөл байдалд төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэгүүдээс гадна хувийн хэвшлийнхэн хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй арга зам болоод байна.
Эдгээрээс үзэхэд Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч тэдний ур чадварыг хөгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа юм.
Голомт банк дээрх асуудалд анхаарлаа хандуулж “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр-2021”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн удирдах чадварыг хөгжүүлэх сургалтуудыг цувралаар зохион байгуулснаас гадна зөвхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнийг харилцагчдадаа олгож эхлээд байна. Тус зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой зээлийн шинэ бүтээгдэхүүн юм. “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.