Зургийн тайлбар: МҮОХ-ны барилга 2002 оноос хойш засвар шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд алтан медалийг бэлгэдсэн шаргал өнгөөр дээлээ сольжээ
Монголын баг тамирчид олимпын наадмаас гурван медаль хүртлээ
Дэлхий дахинд нийгмийн хариуцлагын талаарх ойлголт, үйл ажиллагааны цар хүрээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Манай улсын аж ахуйн нэгжүүд ч энэ чиглэлд анхаарлаа хандуулан эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, соёл урлаг, спорт гэхчлэн бүх л салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах болжээ. Түүний дотор хүн төрөлхтний дээд баяр цэнгэл олимпийн их наадам болж буй эдгээр өдрүүдэд спортын салбар дахь нийгмийн хариуцлагын талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Монголчууд олимпийн гурван медальтай болж, баяр жаргал үргэлжилж буйтай зэрэгцэн Монголын Үндэсний Олимпийн Хороо өнгө нэмжээ.
Энэ талаар тус байгууллагын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Спортын аль ч байгууллагад ивээн тэтгэх, хамтран ажиллах байгууллага хэрэгтэй. Үүний нэгэн адил бид ч гэсэн түнш байгууллагуудынхаа дэмжлэгийг авч ажилладаг. Том зургаар нь харвал спортын салбарт хийх хөрөнгө оруулалт нь эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх, хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгох өндөр ач холбогдолтой. Мөн их спортыг дэмжсэнээр тив, дэлхий, олимпийн дэвжээнд их орныхоо нэрийг дуурьсгах шилдэг тамирчдыг төрүүлэн гаргана. Манай байгууллага ч бас тамирчдынхаа амжилтынхаа адил өнгө нэмж, NCD группийн дэмжлэгтэйгээр бүрэн шинэчлэл хийлээ.,” хэмээн ярилаа. Мөн тэрээр Монгол Улс олимпйин наадмаас гурван медаль хүртэж, багаараа 33 дугаар байрт жагсаж буйг онцлоод энэ бүх амжилтыг бүтээлцсэн ивээн тэтгэгч байгууллага, спортод элэгтэй хамт олны тусламж дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Цаашид МҮОХ ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд спорт холбоодыг илүү чадавхжуулах, аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэх, зам талбай байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж.
Мөн бид Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл, NCD группийн олон нийттэй харилцах менежер Л.Өлзийхишигтэй ярилцлаа.
-NCD групп нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийж гүйцэтгэсэн. Эдгээрээс спортын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлууд жин дарж байна. Энэ салбарыг онцлох болсон нь юутай холбоотой вэ. Та бүхэн ач холбогдлыг нь хэрхэн харж байна?
-Бид нийгмийн хариуцлагын бодлогоо гэр бүл, хүүхэд хөгжлийг дэмжих, байгаль орчны чанарыг сайжруулах, нөхөн сэргээх, хамгаалах, спорт, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлд хэрэгжүүлдэг. Спортын салбар бол нийгэм олон нийтийн дунд эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, олон улсад улс орноо сурталчлах гэхчлэн олон талын ач холбогдолтой чухал салбар. Тиймээс үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд спортын салбарт хөрөнгө оруулсаар ирсэн. Тухайлбал, манай компани 2002 оноос хойш олон нийтийн орон сууцны 10 томоохон төсөл хэрэгжүүлээд байна. Хэрэгжүүлж буй бүх төсөлдөө оршин суугчдын ая тухтай амьдрах ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлэхээс гадна олон төрлийн спорт талбай, гүйлтийн болон дугуйн зам зэрэг бүтээн байгуулалтыг хийснээрээ онцлогтой. Ингэснээр барилгын салбарт шинэ жишгийг бий тогтоож, салбараа манлайлан, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан. Мөн
- 2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Шууд дамжуулалтын “Алтан түнш”,
- Монгол улсын 12 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний “Мөнгөн түнш”,
- Мэргэжлийн хөлбөмбөгийн “Сэлэнгэпресс” клубийн ивээн тэтгэгч, 49-өөс дээш насны ахмадын лигийн ивээн тэтгэгч,
- “Сурагчдын дэлхийн шатрын аварга” шалгаруулах тэмцээний 11 насны ангилалд оролцсон Э.Энхрийг ивээн тэтгэсэн бөгөөд тэрээр бахдам амжилт үзүүлэн алтан медалиар энгэрээ мялаасан.
- Түүнчлэн группийнхээ 200 гаруй гүйцэтгэгч, түнш компанийн 2000 орчим ажилтны дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийг уриалах үүднээс жил бүр олон төрлийн спортын тэмцээнийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
-Спортын салбарыг дэмжин ажиллах бодлогын хүрээнд МҮОХ-той хэрхэн хамтарч ажилласан бэ?
-Манай групп МҮОХ-ны алтан түншээр гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ хүрээнд 2002 онд баригдсанаасаа хойш засвар шинэчлэл хийгдээгүй байсан олимпийн хорооны барилгын гадна заслыг хийж гүйцэтгэн, 100 хувь өөрийн хөрөнгөөр 300 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байна. Хуучин өнгө төрхийг нь сэргээн Олимпийн алтан медалийг бэлгэдэж, алтлаг шар өнгөөр засаж, шинэчлэлээ. Цаашид ч ирээдүйн олимпийн аваргуудын залгамж халааг бэлтгэх, спортын салбарын хөгжлийг сайжруулах, нийгэм олон нийтэд спортоор хичээллэхийг уриалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эрүүл амьдарлын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудад хувь нэмэр оруулан хамтран ажиллах болно. Мөн манай улсын баг тамирчид олимпоос гурван медаль хүртсэн баярт цаг мөчтэй давхцаж байгааг бид бүхэн бэлгэшээж байна.
Зургийн тайлбар: МҮОХ 1964 оноос хойш олимпын наадамд тамичрдаа илгээж, 2002 онд албан ёсны өргөөтэй болсон түүхтэй