Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон нийтийн сүлжээнд тархсан авто ослын бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Уг осол нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны долдугаар сарын 21-ний 03:00 цагийн орчимд гарсан.
19 настай эрэгтэй, “Д” гэгч нь /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ 18 настай эрэгтэй “С”-ийг мөргөж биед нь гэмтэл учруулан хэргийн газраас зугтсан хэрэг бүртгэгдсэн. Хохирогч “С” нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.
Дорнод аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.