Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг маргааш буюу 2021 оны наймдугаар сарын 2-6-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авч эхлэх гэж буйг тус газраас мэдээллээ.
Сургууль, цэцэрлэг байгуулахад “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150,000 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргана.
Бүртгэлийн талаарх мэдээллийг мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой аж.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалууд:
1 | Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллага /цэцэрлэг, сургууль/-ын нэрийн баталгаажилтын хуудас | СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА /ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ/-ЫН НЭР СОНГОХ Нийслэлийн Засаг даргын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжид боловсролын сургалтын байгууллагын оноосон нэр заавал бичигддэг тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан шаардлагыг хангасан нэрийг сонгоно. Иймд Улсын бүртгэлийн байгууллагаас боловсрол сургалтын байгууллагынхаа нэрийн баталгаажилтын хуудас авч, бичиг баримтад хавсаргана. |
2 | Албан бичиг / өргөдөл | Үүсгэн байгуулагч нь ИРГЭН: 1. Өргөдөл Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөлд өргөдөл гаргагч Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг бүрэн хангаж байгааг илэрхийлж гарын үсэг зурах ба нэр, албан тушаал, холбоо барих утас, иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаар, оршин суугаа газрын хаяг, он, сар, өдрийг заавал бичнэ. Үүсгэн байгуулагч нь ХУУЛИЙН ЭТГЭЭД: 1.Албан бичиг /Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар байна./ |
3 | Үүсгэн байгуулагчийн хурлын шийдвэр /хуулийн этгээдийн хувьд/ | Үүсгэн байгуулагч нь ХУУЛИЙН ЭТГЭЭД: Үүсгэн байгуулагчийн хурлын шийдвэр /2.4. Төрийн бус өмчийн болон гадаадын хөрөнгө оруулалттай сургалтын байгууллага байгуулах үүсгэн байгуулагч нь сургалтын байгууллага байгуулах хэрэгцээ, байгууллагын хэв шинж, хүчин чадал, дүрэм, удирдах бүрэлдэхүүн, тэдгээрийн үүрэг, хариуцлага, ашгийн болон ашгийн төлөө бус хуулийн этгээд аль нь болох, дүрмийн сангийн хэмжээ, сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө (биет болон мөнгөн)-ийн асуудлыг үүсгэн байгуулагчийн хурлаар хэлэлцэж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулна./ |
4 | Хамтран ажиллах гэрээ /хуулийн этгээдийн хувьд/ |
Үүсгэн байгуулагч нь ХЭД ХЭДЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД: 1.Хамтран ажиллах гэрээ Үүсгэн байгуулагч компани, цэцэрлэгийн захиргаа хоорондын хамтран ажиллах гэрээ байна. 2. Журмын 2.6. Хэд хэдэн хуулийн этгээд, иргэн сургалтын байгууллагыг хамтран үүсгэн байгуулах тохиолдолд талууд гэрээ байгуулж баталгаажуулна. Гэрээнд үүсгэн байгуулагчийн нийлүүлэх хөрөнгө, эзэмших хувь хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага, бусдад эрх шилжүүлэх, үүсгэн байгуулагчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, сургалтын байгууллагыг татан буулгах нөхцөл зэрэг асуудлыг тусгасан байна.
|
5 | Үүсгэн байгуулагчийн мэдээлэл |
БСШУС-ын 2010 оны 353 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Сургуулийн өмнөх болон бага, Дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага"-н хавсралт 3 маягтын дагуу гаргах
|
6 | Сургалтын байгууллага байгуулах үндэслэл тооцоо бүхий танилцуулга /хүснэгтээр/ |
1. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйл.
2. БСШУС-ын 2010 оны 353 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Сургуулийн өмнөх болон бага, Дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага"-н 2.7-д заасны дагуу гаргах
|
7 | Бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хүүхдийн тооны төлөв |
1. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйл.
2. БСШУС-ын 2010 оны 353 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Сургуулийн өмнөх болон бага, Дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага"-н 2.7-д заасны дагуу гаргах
|
8 | Төсвийн төсөөлөл |

9 | Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал түүний баталгаа |
САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР, ХҮЧИН ЧАДАЛ ТҮҮНИЙ БАТАЛГАА Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгааны тухай танилцуулгад хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн, дүрмийн сан болон анхны хөрөнгө оруулалт, сургалтын төлбөрийн хэмжээ, түүнийг тогтоосон үндэслэл, нийт орлогод сургалтын төлбөрийн орлогын эзлэх хувийн талаар тусгаж дараах зүйлийг хавсаргана. 1/Үүсгэн байгуулагчийн санхүүгийн чадавхийг харуулсан нотлох баримт; 2/Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох гэрчилгээ. Хэрэв аж ахуйн нэгж байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхлэх бол тухайн сургалтын байгууллагын бие даасан хуулийн этгээд болохыг санхүүгийн хувьд тодорхойлох эхлэлтийн баланс; 3/Үүсгэн байгуулагч нэг буюу түүнээс дээш тохиолдолд сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө (биет болон мөнгөн)-ийн баталгааг үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Хэрэв нэг гишүүнтэй этгээд үүсгэн байгуулагч бол шилжүүлэх хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулсан байна ; 4/ Эдийн засаг, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлсэн үндсэн хөрөнгийн бүртгэлийн задаргааг жагсаалтаар гаргасан байна. 5/ Харъяа татварын байгууллагад өр төлбөргүй, үл хөдлөх хөрөнгийн барьцаагүй болохыг нотолсон бүртгэх байгууллагын тодорхойлолт, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан тэмдэгтийн хураамж, гэрчилгээний хураамж төлсөн баримт, харилцах банкны нэр, дансны дугаар, улсын бүртгэлд мэдүүлсэн харилцагч банкнаас олгосон өр, зээлийн талаархи тодорхойлолт;
|
10 | Сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлсэн хөрөнгийн жагсаалт |