Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолтод Туркийн Мете Газоз Италийн Мауро Несполиг 6:4-өөр хожсон. Туркийн залуу тамирчин 22 настай Мете Газоз байт харваагаар ийнхүү алтан медаль авлаа. Энэ нь Турк улс байт харваагаар анх удаа Олимпоос алтан медаль авч буй түүхэн үйл явдал юм.
Тун өрсөлдөөнтэй явагдсан “Токио-2020” зуны олимпын байт харвааны финалын тэмцээнийг Монголын шүүгч Э.Саруул шүүсэн гэдгээрээ мөн онцлог. Манай байтынх хувьд анх удаа Олимпод шүүгчээ илгээсэн. Анхны байт харвааны олимпын шүүгч Э.Саруул нь Франц, Англи хэлтэй. 2013 онд Монголд болсон Азийн Гранпри тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулсан Оюутны ДАШТ, мөн Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентины Буэнос Айрес хотноо болсон Залуучуудын Олимпын наадамд шүүгчээр ажиллаж байсан туршлагатай.