Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Бага насны хүүхэд бусдын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, хулгайлан унаж явсныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Өнөөдөр 03:00 цагийн үед 14 настай хүүхэд СБД-ийн нутаг дэвсгэр Багшийн дээд орчимд байрны гадна зогсоолд байсан Тоёота Аллион маркын машины цонхыг хагалж хулгайлан унаж явсныг цагдаа саатуулсан байна. Шалгалтын явцад тухайн хүүхэд ийм гэмт хэргийг удаа дараа үйлдсэн болох нь тогтоогдсон.
Насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.