Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. Хурдан буудлагад Ц.Анударь 30 сумнаас 285 оноо авч нийт 572 оноогоор 34-р байр эзэллээ.
Тус төрөлд нийт 44 тамирчин оролцож байгаагаас эхний өдрийн байдлаар Ц.Анударь 30 сумаас 287 оноо авч 29-р байр эзлээд байв.
Хурдан буудлагын дараа нийт оноогоор хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгаран медалийн төлөө тоглох учиртай.
Финалд шалгарсан найман тамирчин:
- Антоанета Костадинова (Болгар) – 590
- Жиаруйшуан Шиао (Хятад) – 587
- Виталина Бацарашкина (ОХУ) – 586
- Дорен Веннекамп (Герман) – 586
- Чиа Чен Тиен (Тайвань) – 584
- Анна Коракаки (Грек) – 584
- Чиа Юин Ву (Тайвань) – 584
- Минжун Ким (Өмнөд Солонгос) – 584