Монгол түүхий эдээр хийсэн цэвэр байгалийн гаралтай, органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг LHAMOUR брэнд АНУ-д өөрийн агуулах болон бүх төлбөр тооцоогоо шийдсэн албан ёсны вебсайттай болжээ. "Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д. Хулан цахим хаягтаа “Эх орныхоо хөрсөнд ургасан түүхий эдүүдээр цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг 7 жилийн турш үйлдвэрлэж хөдөлмөрлөөд, бид нэгэн том мөрөөдөл болох АНУ-д өөрийн агуулах болон бүх төлбөр тооцоогоо шийдсэн албан ёсны веб сайттай болж, АНУ-д шууд борлуулалт хийх боломжтой боллоо. Өнгөрсөн хугацаанд хэцүү цаг үеүдийг туулсан ч тасралтгүйгээр үйлдвэрлэлээ явуулж, олон хүний арьсны асуудлыг шийдэж, амжилтын буухиагаа нэмсээр байгаад маш их баяртай байна. Биднийг үргэлж дэмжиж, урамшуулдаг хэрэглэгч та нартаа мөн баяр хүргэе, баярлалаа. Монгол брэнд Дэлхийд!” хэмээн бичжээ.